Boom
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ

Мэдэх хэрэгтэй бүх зүйл

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Тайлбар

Нөөтбүүк, утас, таблет гээд өдөржин ашигладаг төхөөрөмжүүдээ залгуур хайлгүйгээр цэнэглэ.
Anker Prime Power Bank нь 3 төхөөрөмжийг зэрэг цэнэглэх чадалтай бөгөөд MacBook зэрэг өндөр хүчин чадал шаарддаг нөөтбүүкийг ч power bank-аас цэнэглэх боломжтой.

26,250mAh багтаамж
300W нийт гаралт
140W хүртэл нэг портын хурдан цэнэглэлт
Нийт839,000₮

Ажил дээр.
Онгоцонд.
Аялалд.
Кофе шопт.
Машинд.

Цахилгаан залгуур хаана байгаагаас таны ажил хамаарах шаардлагагүй.

Anker Prime 26K 300W нь утасны энгийн power bank-аас илүү хүчтэйгээр ноутбук, таблет, камер, тоглоомын төхөөрөмж болон бусад USB төхөөрөмжүүдийг нэг дор авч явж цэнэглэхэд зориулагдсан.


⚡ 300W ХҮЧ — 3 ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭ

2 × USB-C
1 × USB-A

Нийт гаралтын хүчин чадал 300W хүртэл.

Өөрөөр хэлбэл нэг power bank-аас:

💻 Ноутбук
📱 Утас
📱 Таблет

зэрэг төхөөрөмжөө нэгэн зэрэг цэнэглэх боломжтой.

Олон адаптер, олон power bank авч явах шаардлагыг багасгана.


💻 НООТБУК ЦЭНЭГЛЭХ 140W ХҮРТЭЛХ ХҮЧ

Энгийн power bank утсыг цэнэглэхэд хангалттай.

Харин Anker Prime-ийн USB-C порт нь тохирох төхөөрөмж, кабель ашиглах үед 140W хүртэл гаралт өгөх боломжтой.

Тиймээс:

  • MacBook Air / MacBook Pro

  • Dell XPS

  • Lenovo ThinkPad

  • Microsoft Surface

  • Samsung Galaxy Book

зэрэг USB-C цэнэглэлттэй олон төрлийн ноутбукт ашиглаж болно.

Утасны power bank биш.

Ноутбукийн ч power bank.


🔋 26,250mAh — ӨДӨРЖИН ХАНГАЛТТАЙ ЭРЧИМ ХҮЧ

26,250mAh өндөр багтаамж нь ажил, аялал, томилолт болон урт хугацаагаар цахилгаан эх үүсвэрээс хол байх үед төхөөрөмжүүдээ цэнэгтэй байлгахад зориулагдсан.

Нэг цүнхэнд:

Утас + ноутбук + таблет + чихэвч + камер

Бүгдэд нь хэрэг болох нөөц эрчим хүч.


🚀 POWER BANK ӨӨРӨӨ Ч МАШ ХУРДАН ЦЭНЭГЛЭГДЭНЭ

Том багтаамжтай power bank-ын хамгийн том асуудал юу вэ?

Өөрийг нь цэнэглэхэд удаан.

Anker Prime үүнийг шийджээ.

Тохирох 140W цэнэглэгч болон 5A кабелиуд ашиглан хоёр USB-C оролтоор цэнэглэх үед 250W хүртэл оролтын хүчин чадал дэмжинэ.

Anker-ийн лабораторийн туршилтаар:

0 → 50% : 13 минут хүртэл
0 → 80% : 40 минут хүртэл

Өглөө цэнэглэхээ мартсан ч богино хугацаанд дахин ашиглахад бэлэн.


📊 ЦЭНЭГЛЭЛТЭЭ БОДИТ ЦАГТ ХАР

Power bank хэдэн хувьтай байгааг таамаглах шаардлагагүй.

Anker Prime-ийн ухаалаг дэлгэц цэнэглэлтийн мэдээллийг шууд харуулна.

Мөн Bluetooth-оор Anker апптай холбон:

  • батарейн түвшин

  • оролт, гаралтын мэдээлэл

  • USB-C / USB-A портуудын ажиллагаа

  • цэнэглэлтийн төлөв

  • тохиргоо

зэргийг хянах боломжтой.

Power bank-аа зүгээр ашиглах биш.

Юу болж байгааг нь харж ашиглана.


🧠 PowerIQ™ 4.0 — ТӨХӨӨРӨМЖ БҮРТ ТОХИРОХ ХҮЧ

3 төхөөрөмж зэрэг холбоход бүгдэд нь ижил хүч өгөх шаардлагагүй.

Anker-ийн PowerIQ 4.0 технологи холбогдсон төхөөрөмжүүдийн хэрэгцээг таньж, портуудын эрчим хүчний хуваарилалтыг автоматаар тохируулдаг.

Ингэснээр өндөр хүчин чадал шаарддаг ноутбукт илүү хүч, бага чадал шаарддаг төхөөрөмжид тохирсон цэнэглэлтийг хуваарилах боломжтой.


🛡️ ActiveShield™ 4.0 — ХҮЧТЭЙ БӨГӨӨД ХЯНАЛТТАЙ

Өндөр хүчин чадалтай цэнэглэлтэд дулааны хяналт онцгой чухал.

ActiveShield™ 4.0 систем нь Anker-ийн мэдээллээр температурыг секундэд 120 удаа хянаж, өдөрт 10 саяас дээш температурын шалгалт хийдэг.

Ингэснээр өндөр чадлаар ажиллаж байх үед дулааныг тасралтгүй хянах системтэй.


✈️ АЯЛАЛД АВЧ ЯВАХАД ЗОРИУЛАГДСАН 26K БАГТААМЖ

Anker Prime 26K нь 26,250mAh / ойролцоогоор 99.75Wh хүчин чадалтай бөгөөд Anker бүтээгдэхүүнийг “Flight-Approved” гэж танилцуулдаг.

Тиймээс бизнес аялал, олон улсын нислэг, томилолтод өндөр хүчин чадалтай төхөөрөмж хэрэглэдэг хүмүүст тохиромжтой сонголт.

Power bank нь ерөнхийдөө гар тээшинд авч явах ангилалд хамаардаг. Тухайн авиа компанийн дүрэм, шаардлагыг нислэгийн өмнө шалгана уу.


🎯 ХЭНД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ?

💼 Бизнес эрхлэгч, оффисын ажилтан

MacBook, ноутбукаа өдөржин ашигладаг бол.

✈️ Аялал, томилолт ихтэй хүн

Онгоцны буудал бүрт залгуур хайхыг хүсэхгүй бол.

🎥 Content creator

Камер, утас, таблет болон бусад төхөөрөмжөө зэрэг ашигладаг бол.

💻 Remote worker

Кофе шоп, coworking space эсвэл хаанаас ч ажилладаг бол.

🎮 Gamer

Steam Deck, Nintendo Switch зэрэг төхөөрөмж ашигладаг бол.

🔌 Олон төхөөрөмж хэрэглэдэг хүн

Олон жижиг power bank авч явахын оронд нэг хүчирхэг шийдэл хүсэж байгаа бол.


ТАНЫ ТӨХӨӨРӨМЖҮҮДТЭЙ АЖИЛЛАНА

Laptop

MacBook Air / Pro
Dell XPS
Lenovo ThinkPad
Microsoft Surface
Samsung Galaxy Book болон бусад

Smartphone

iPhone
Samsung Galaxy S / Z Series
Google Pixel
Sony Xperia болон бусад

Tablet

iPad Pro
iPad Air
iPad mini
Samsung Galaxy Tab

Бусад

Steam Deck
Nintendo Switch
DJI төхөөрөмжүүд
Canon камер
AirPods болон бусад USB төхөөрөмжүүд


ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Брэнд: Anker
Загвар: Anker Prime Power Bank (26K, 300W)
Model: A110A
Багтаамж: 26,250mAh
Нийт гаралт: 300W хүртэл
Нэг USB-C гаралт: 140W хүртэл
USB-A гаралт: 22.5W хүртэл
Порт: 2 × USB-C + 1 × USB-A
Хос USB-C оролтын цэнэглэлт: 250W хүртэл
Хэмжээ: 159.9 × 62.7 × 38 мм
Жин: ойролцоогоор 600 гр
Ухаалаг удирдлага: Display + Bluetooth + Anker App
Технологи: PowerIQ™ 4.0 / ActiveShield™ 4.0


ЯАГААД ANKER PRIME 26K 300W ГЭЖ?

300W
3 төхөөрөмжийг зэрэг хүчтэй цэнэглэнэ.

140W
Ноутбук хүртэл хурдан цэнэглэнэ.

26,250mAh
Өндөр багтаамжийн нөөц эрчим хүч.

250W хүртэл input
Power bank өөрөө хурдан цэнэглэгдэнэ.

Smart Display
Цэнэглэлтийн мэдээллээ шууд харна.

App Control
Ухаалаг утаснаасаа хянана.

PowerIQ 4.0
Төхөөрөмж бүрт эрчим хүчийг ухаалгаар хуваарилна.

ActiveShield 4.0
Температурыг тасралтгүй хянана.


ЗАЛГУУР ХАЙЖ АЖЛАА ЗОГСООХ ШААРДЛАГАГҮЙ.

Өглөөнөөс орой хүртэл ажилладаг ноутбук.
Байнга хэрэглэдэг утас.
Аялал бүрт дагаж явдаг таблет, камер.

Эдгээр бүх төхөөрөмжид зориулсан эрчим хүчийг нэг төхөөрөмжид авч яв.

Power to work. Power to travel. Power to keep going.

Image

Төстэй бүтээгдэхүүн